Ардчилсан Намын даргын сунгааг товложээ. Тодруулбал,
- Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлэн бүртгэнэ
- Гуравдугаар сарын 25-наас эхлэн сурталчилгаа явуулна
- Дөрөвдүгээр сарын 25-нд намын нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж, АН-ын шинэ даргаа тодруулна.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас намын даргын энэ удаагийн сунгааг цахимаар зохион байгуулна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин нэр дэвшигчдийн тухайд шинээр бүртгүүлэх юм. Оны өмнө Ардчилсан намын даргад нэр дэвшихээр 10 орчим хүн бүртгүүлсэн гэсэн мэдээлэл тархсан. Гэхдээ Ардчилсан намаас албан ёсоор зарласан нэр байхгүй. УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бүртгүүлэх өдөр болоход очиж нэр дэвшихээ дахин илэрхийлнэ гэж бодож байгаа” гэж бичжээ.