Улсын Онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд КОВИД-19-ийн халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна.
Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн AstraZeneca вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэлж байна.
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 23-наас эхлүүлээд байгаа юм.
Эрүүл мэндийн салбарын 14,092 эмч, ажилтныг дархлаажуулалтад хамруулахаас өнөөдрийн байдлаар 3,112-ыг нь хамруулсан тухай ЭМЯ-наас мэдээллээ.