Вакцин хийлгэсэн иргэд E-mongolia-аас вакцин хийлгэсэн мэдээллээ харж, хэвлэж авах боломжтойг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
Тэрбээр, өнөөдрийн байдлаар 11,120 хүн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байгааг онцлоод “Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг Дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэж, нэгдсэн сан үүсгэх үйл ажиллагааг улсын хэмжээнд давхар хийж буй.
Уг систем нь Emongolia төрийн нэгдсэн системтэй холбогдсон бөгөөд иргэдийн вакцинд хамрагдсан тухай мэдээллээ уг системээс харж, хэвлэж авах боломжтой. Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэдгийг хэлсэн юм.