Хятадын \”Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо\”-ноос \”Хятадын түр оршин суугчдын хөгжлийн тайлан 2016\”-г 10 дугаар сарын 19-нд нийтэлсэн байна. 2015 онд Хятадын түр оршин суугчдын тоо 247 саяд хүрсэн нь нийт хүн амын 18 хувийг эзэлж байна. Хятадын түр оршин суугчдын цар хэмжээ цаашид тасралтгүй нэмэгдэх боловч энэ нь ихээхэн удаашралтай байх болно\” гэж уг тайланд тэмдэглэжээ.
\”Хятадын түр оршин суугчдын хөгжлийн тайлан 2016\” -гаас үзвэл, 2015 онд Хятадын түр оршин суугчдын цар хэмжээ 247 саяд хүрсэн нь 6 хүн тутмын 1 нь нүүдэл хийж байна гэсэн үг. Ирээдүйн түр оршин суугчдын тухай Хятадын \”Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо\”-ны түр оршин суугчдын ажил хариуцсан хэлтсийн дарга Ван Чян хэлэхдээ,
Бид уг тайландаа ирэх 5-15 жилийн хүн амын шилжилт хөдөлгөөний байдалд нөлөөлөх хүчин зүйлд шинжилгээ хийсэн. Хүн амын шилжилтийн цар хэмжээ, ирээдүйд хотод оршин суугч болох хүмүүсийн цар хэмжээ тасралтгүй нэмэгдэх боловч нэмэгдэх хурд нь удаашрах бөгөөд хэлбэлзэл ихтэй болно. Зүүн өмнөд тэнгис дагуу бүс нь муж дамнасан шилжилтийн гол газар байж, төв баруун бүсийн хүмүүсийн шилжилт голдуу муж дотроо байх бөгөөд хот орж ажил эрхлэх ажилчин, тариачин байж цар хэмжээ нь тасралтгүй нэмэгдэх болно. Хүн амын шилжилт манай улсын эдийн засаг нийгмийн хөгжилд, цаашлаад бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйл болно гэж бид үзэж байна\” гэжээ.
Эх сурвалж: | CRI |