Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын сонгууль энэ сарын 19-нд болж өндөрлөсөн билээ. Сум дүүргийн
ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын
нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч
саналаа өгсөн байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн
хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн
тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу
нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа
өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна юм. Иймээс нэмэлт санал хураалтыг маргааш буюу 10 дугаар сарын 23-ны өдөр явуулахаар болсон билээ.
Нэмэлт саналт хураалтанд саналаа өгсөн
иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг
өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.
Нийслэлийн 9 дүүргээс Багахангай, Налайх
дүүрэгт нэмэлт санал хураалт явагдахгүй харин бусад 7 дүүрэгт нэмэлт
санал хураалт явагдана.
Тийм учраас саналаа өгөөгүй иргэд идэвхтэй оролцож иргэн хүнийхээ үүргийг биелүүлэхийг уриалж байна.
Г.Нараа
Эх сурвалж: Ugluu.mn