Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлэгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов. Анх 2011 онд хоер улсын Эрүүл мэндийн яамд хооронд хамтран ажиллах Тохиролцоог байгуулсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд 2012 оноос эхлэн \”Сөүл Төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтанд 3-6 сарын хугацаатай суралцаад байгаа юм. Мөн түүнчлэн Солонгосын талаас сонгогдсон эмнэлэгүүдийн профессор багш нар манай эмнэлэгүүдэд хүрэлцэн ирж, ажлын байранд дадлагажуулах, чиглүүлэх, бататгах сургалтуудыг зохион байгуулжээ.
Уулзалтын төгсгөлд Сөүл төслийн хүрээнд монголын эмч мэргэжилтнүүдийг сургахад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг ньүнэлж, Вонгванг их сургуулийн эмнэлгийн захирал Со Ил-ен, Чосун их сургуулийн Хүүхдийн эмнэлэгийн профессор Ну Ен-ил нарт Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Хүндэт тэмдэг шагналыг гардуулав. Төслийн хүрээнд тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан тохиролцох зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд нараар ахлуулсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил ийнхүүдөрөв дэх удаагаа уулзалтаа амжилттай хийлээ.
Эрүүл мэндийн яам