Гадаад паспорт шинээр авах, сунгуулахтай холбоотой
ачаалал улам л нэмэгдсээр байна. УБЕГ-аас өдөрт 1000 хүн гадаад паспорт шинээр
авч байгаа гэх мэдээллийг өглөө. Мөн гурван сарын хугацаанд 94 мянган хүн
гадаад паспорт авч үйлчлүүлсэн гэх тоо ч байна.
Тэгвэл энэ ачааллыг бууруулах зорилгоор Лхагва гаригаас
эхлэн гадаад паспортын захиалгыг гурван газарт зэрэг авч байхаар болжээ.
Тодруулбал, Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас
гадна Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлах Нийслэлийн
үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортоо захиалж авах боломжтой болж
байгаа аж.
Ингэснээр нэг газарт ирж байгаа ачаалал буурч, иргэн
гадаад паспорт захиалахад бүтэн өдөр зарцуулах бус 1-2 цаг зарцуулж, цаг заваа
хэмнэх боложтой болж байна гэж Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга
Р.Содхүү мэдээлжээ.Мөн энэ зун гадаад паспортын бэлдэц дуусч, иргэдийг
чирэгдүүлсэн. Гэхдээ Герман улстай гэрээгээ шинэчилж төлбөр тооцоогоо дуусгасан
учраас дахин ийм асуудал гарахгүй гэж мэдэгдлээ.
Амар
Үндэстэн агентлаг