НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байгааг Сангийн сайд мэдээлж байсан юм.
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Тодруулбал,
Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.