2016 оны 10 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг Дарга С. Насанбат, Дархан-Уул аймгийн Аж Үйлдвэрийн Паркын ТУЗ-ийн дарга асан Г.Ганбат нар \”KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгч хатагтай Пак Сү Ёнтой уулзалт хийлээ. Уулзалтаар Дархан-Уул аймгийн хөрөнгө оруулалт, тэр дундаа Үйлдвэр Технологийн Паркийг барьж байгуулахад \”KOICA” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас техник, эдийн засгийн дэмжлэг авах боломжийн талаар ярилцсан юм. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт тус байгууллагаас гурван төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд бүгд амжилттай явагдаж байгаа талаар хатагтай Пак Сү Ён уулзалтын үеэр онцолж байлаа. Уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Дархан-Уул аймгийн удирдлагууд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа энэ өдрийн уулзалтын үеэр илэрхийлж байсан юм.