УИХ-д суудалтай намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, өчигдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад материалаа хүргүүлсэн билээ.
Хуулийн дагуу СЕХ энэ сарын 8-наас өмнө нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх ёстой. Үүнээс наана буюу нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийн материалын бүрдлийг шалгаж, дутуу материалыг шаардаж авах үүрэгтэй.
АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо.
О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү хоёр удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.
УДШ- ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь хэвээрээ байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна.