Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 940-өөр нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар 42484 боллоо.
Мөн хугацаанд 1308 хүн эдгэрсэн бол 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар 27242 хүн эдгэрээд байгаа бол 142 хүн нас бараад байгаа юм.
Улсын хэмжээнд одоогоор 4878 хүн эмнэлэгт, 7559 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.
Харин тандалт, судалгаа үргэлжилж буй буюу эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээхийг хараахан шийдээгүй 2623 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд
- Хөнгөн-2833
- Хүндэвтэр-1452
- Хүнд-469
- Маш хүнд-124 хүн байгаа юм.