Энэ үгийг өнөөдөр
биш гурван жилийн өмнө хэлэх ёстой байж. Гэхдээ тэр үед аймаг, сумын удирдах
албан тушаалд ирж байгаа хүмүүсийг ийм сул дорой, \”оюуны хомсдол”-той гэж яаж
мэдэх вэ дээ.
Үүний нэгхэн жишээ,
саяхны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд онц ноцтой гэмт хэрэг.
Тодруулбал, тус сумын Засаг даргын Тамгын газар ажилладаг бүсгүй нутгийн нөлөө
бүхий албан тушаалтнуудад зодуулж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэж ирсэн хэрэг юм. Бүсгүйг хүчиндсэн ч байж болзошгүй хэмээн цагдаагийн
байгууллага шалгаж байна.
Сумын Засаг даргын
орлогч Х, Тамгын газрын дарга А нар хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаа гэж эх
сурвалжууд мэдээлж байна. Ямар хүнээс эмэгтэй хүнийг ухаангүй болтол нь зодох
ухаан гарах вэ. Яавч эрүүл хүн биш ээ.
Тэгвэл ийм л
сэтгэхүйтэй, ухаан бодолтой хүмүүс сум, орон нутгийг удирдаж байна. Даргын цүнх
барьж гүйж байгаад намын буянд дарга сэтэр зүүчихсэн олон дарганцруудын тухай энд
ярьж бичиж байна. Доод ажилтнуудаа дарамталдаг, захиргааддаг, сүрдүүлдэг,
айлгадаг, болохгүй бол зоддог, хүчинддэг ийм дарганцрууд олширлоо.
Үүнийг боловсон
хүчний дампуурал гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ. Хүн эхлээд өөрийгөө хөгжүүлэх
ёстой. Үүний дараа бусдыг, улс орныг удирдах ажилд хүчин зүтгэж болно. Гэтэл
өөрийгөө ч хөгжүүлж амжаагүй хослол өмссөн \”бацаан”-ууд улс орон удирдах албан
тушаалаар шагнагдаж байгаа нь үнэхээр харамсалтай.
Тэд юу хийх вэ.
Мэдлэг, боловсрол дутмаг учраас өөрийн чаддаг зүйлээ л хийнэ. Өөрөөр хэлбэл
дарга царайлж, бусдыг дарамтлах, хүсэхгүйг нь эмэгтэй хүн байсан ч
хамаагүй зодож, бах таваа хангана. Өөрсдийгөө хуулиас дээгүүр \”тэнгэрийн амьтан”
гэж төсөөлдөг бололтой юм.
Төрийн байгууллага,
төрийн алба цаашид ингэж явж болохгүй. Намын далбай, сүүдэр болсон \”оюуны
хомсдолтонгууд”-аар төрийн албыг самруулж болохгүй. Төрийн албыг чанаржуулах нь
чухал. Жинхэнэ мэдлэгтэй, боловсролтой, үгүй ядаж \”оюуны хомсдолгүй” хүмүүсийг
төрийн албан оруулдаг байх шаардлага тулгараад байна. Харин өнөөдөр дарга
маргааш хэн ч биш болохоор ухаарч ойлгохгүй дарганцрууд өрөө, суудал бөглөөд
маш их байна. Тэднийг төрхөмд нь буцааж, төрийн албаа цэвэрлэх цаг болсон.
Үүний дараа улс орны хөгжлийн талаар ярилцъя.
Амар