БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний
уурхайнуудын олборлолтыг хязгаарлах бодлого барьснаас үүдэж дэлхийн зах зээл
дэх нүүрсний үнэ өсөөд байгаа. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш нэг тонн нүүрс
97 ам.доллартой тэнцэж байна. Цаашид ч өсөх хандлагатай гэж тайлбарлаж байгаа.
Уг нь нүүрсний үнэ өсөх нь бидэнд ашигтай.
Гэвч БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний
үнийг өсгөхгүй байх бодлогыг баримталж ажиллахаар болж. Тухайлбал, 2017 оны
үнийг өнөөдрийн зах зээл дэх ханштай тэнцүүлж, боломжтой тохиолдолд буулгах
арга хэмжээ авахаар яригдсан байна.
Хятад бол дэлхийн нүүрсний томоохон зах
зээл. Энэ хязгаартай бодлого баримтлах нь нийлүүлэгч орнуудад эрсдэлтэй. Өөрөөр
хэлбэл Монгол Улсад тус улсын энэ шийдвэр халгаатай байж болох юм.
Гэхдээ дээрх шийдвэр эцсийн байдлаар
гаргаагүй, нууц хуралдаан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Ойрын хугацаанд
Хятадын Засгийн газар нүүрс нийлүүлэгчидтэй хамтарсан уулзалт хэлэлцээрийг
зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.