Шинэ сайдуудын томилгоо, халаа, сэлгээ үргэлжилсээр. \”Монголын
хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2014 оны 6 дугаар сарын 23-ны
өдөр Д.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Ангарыг МХБ-ийн Гүйцэтгэх
захирлаар томилж байсан. Тэгвэл өчигдөр /2015.09.29/ Д.Ангарыг үүрэгт ажлаас нь
чөлөөллөө.
Д.Ангарыг мэргэжлийн боловсон хүчин хэмээн хөрөнгийн зах
зээлийнхэн үнэлдэг. Гэвч сайд дарга солигдох болгонд дагаад халаа сэлгээ явагдаж байдаг жамаар л
асуудал шийдэгдлээ.
Харин Д.Ангар уг асуудлаар \”Хөрөнгийн зах зээлд маш их боломж байна гэж
ярьдаг хүн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах нь ёс зүйгүй асуудал.
Санхүүгийн зохицуулах хорооны шалгалттай ч холбоогүй. Миний хувьд эхлүүлсэн
ажлынхаа үр дүнг бодит байдлаар гарган харуулах хүсэл эрмэлзэл
байсан. Гэхдээ энэ нь зөвхөн миний хувийн асуудал юм. Тиймээс Сангийн сайд
болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх нь олон нийтийн болон
хөрөнгийн зах зээлийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэж үзэж ажлаа эхний шаардлагаар
хүлээлгэн өгсөн” хэмээн өөрийн цахим хуудаснаа
бичжээ.