Оросын 30 настай Денис Неля хэмээх хос өөрсдийн хамгийн чухал өдөр болох хуримандаа баавгай оролцуулжээ. Тэдний хуриманд 1 метр 50 см өндөртэй аварга Бриззли Баавгай оролцсон байна. Зүгээр ч нэг оролцоогүй бөгөөд тэдний хуримын бөгжийг нь зөөж бас адислаж өгсөн аж. Энэ баавгай нь циркийн сургуулилттай баавгай бөгөөд тэдний хуриманд оролцохдоо хар эрвээхэй зангиа зүүн сүйт бүсгүй 21кратын алмазан бөгжийг зүүж өгчээ. Хосууд маань баавгайтай хамт зургаа хүртэл даруулаад амжсан байна.
Үндэстэн агентлаг