НАСА-гийн мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулж байна. НАСА-гийн тэргүүн Чарльс Болден дэлхий түнэр харанхуйд автана гэж хэлснийг тус Сансрын агентлагийн хэвлэлийн албанаас мэдээллээ. НАСА-гийн тэргүүний хэлснээр, Сугар, Бархасбадь гаригийн нөлөөгөөр Нарны гадарга дээр томоохон хэмжээний дэлбэрэлт болж, энэ нь Нарны гадарга дээр сүүдэр үүсгэсний улмаас дэлхий нийтийг хамарсан түнэр харанхуй бий болох аж. Ч.Болден цааш нь, Сугар, Бархасбадь гаригууд бие биетэйгээ ойртсоноор Сугар гариг үлэмж их хэмжээний дулаан болон гэрлийг өөрөөсөө ялгаруулах гэнэ. Үүний үр дүнд, сансарт устөрөгчийн урсгал болох бөгөөд Нартай ойрхон үүсч буй энэ устөрөгчийн урсгал Нартай нийлж улмаар Нарны гадарга дээр дэлбэрэлт үүсгэх гэнэ. Ингэснээр Нарны гадарга хөхөвтөр өнгөтэй болж үүний улмаас дэлхий түнэрт харанхуйд автах аж. Энэ үйл явц хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд өөрөөр хэлбэл дэлхий 14 хоног түнэр харанхуйд автах гэнэ. Ямартай ч, НАСА-гаас мэдээлж буйгаар энэ үйл явц энэ сарын 15-29-ний өдрүүдэд болох гэнэ.
Мэдээллийн эх сурвалжийг ЭНД-ээс үзнэ үү.