Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь Улаанбаатар xотын цагдаагийн газар, \”М-Би-Си”компанитай хамтран 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн \”Насанд хүрээгүй буюу 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хуулийн заалтыг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатар, Налайх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн 1000 орчим ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулаад байна.
Сургалтын явцад сурагчдад \”Архины хор уршиг” сэдэвт 2 төрлийн видео, \”Эерэг зан үйлийг төлөвшүүлцгээе”, \”Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн өсвөр үе залуучуудтай холбоотой хуулийн заалтуудын талаар мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх үүднээс брошур, \”Согтууруулах ундаанаас сэргийлье”сэдэвт дүрс бүхий утасны зүүлт /iRing/-ийгсурагчдад түгээлээ. Ингэснээр сургалтын үед өгсөн мэдээлэл илүү үлдэцтэй болох юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс\” М-Би-Си”компанитай хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийг согтууруулах ундаанаас татгалзах зөв зан үйлд сургахад сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй өрнүүлж эхлээд байгаа юм.