Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.31-ий байдлаар танилцууллаа. Энэ үеэр “дэлхийн тамхигүй өдрийг тохолдуулан зарим баримтыг танилцуулаа.
-Тамхины хэрэглээ дэлхийд тахлын хэмжээнд хүрчээ. Учир нь жил бүр найман сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчлөлийн улмаас амь насаа алдаж байна.
-Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн насны / 30-69 / хүн ам эзэлж байна.
Тамхины хэрэглээ Монгол Улсад
-Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна.
-Тамхи татаж эхэлсэн дундаж нас 2005 онд 20.1, 2019 онд 18.9 болж залуужжээ.
Дам тамхидалт
-Насанд хүрэгчдийн 22.6 хувь ажлын байранд, 32.8 хувь гэртээ татдаг байна.
-Өсвөр үеийнхний 32,8 хувь гэртээ, 52,3 хувь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна.
-Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад “Ковид-19” халдварын шинж тэмдгээр хүндрэх эрсдэл 1.4 дахин их байна.
Тамхинаас гарах түргэвчилсэн арга
1. Аль болох тамхи татах хугацааг хойшлуул
2. Амьсгалын дасгал хий /10 удаа амьсгалаа гүнзгий авч гаргах /
3. Аяга ус уу
4. Анхаарал сарниулах өөр зүйл хий / ном унших, алхах, бүжиглэх, хөгжим сонсох/