2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Москвагийн гудамж, Драгон төвийн зогсоол дээр H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эмэгтэй мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.