Хөдөлмөрийн яам,
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвтэй хамтран \”Хөдөлмөр-Хөгжлийн
түлхүүр” намрын өдөрлөг, яармагийг Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөг яармагт Нийслэлийн
хөдөлмөрийн газар, дүүргийн хөдөлмөрийн
биржүүд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд оролцож байгаа юм. Мөн
нээлттэй зарлагдсан ажлын байранд иргэдийг шууд зуучлах ажлыг хөдөлмөрийн
биржүүд гүйцэтгэж байна.
Үүнээс гадна
хөдөлмөрийн биржүүдээс хөдөлмөр эрхлэх чиглэлээр зээл тусламж авсан иргэд, аж
ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргажээ.
Амар