Авто бизнес эрхлэгчдэд асуудал тулгараад байна. Нийслэлийн захиргаа, Мэргэжлийн Хяналтын Алба Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг 22-ын товчооны \”Авто цогцолбор” хэмээх шинэ төв рүү нүүхийг шаардсан албан бичиг хүргүүлжээ. Гэвч ШӨХТГ захуудыг нүүлгэн шилжүүлэх үндэслэлгүй гэж үзээд байгаа юм.
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд яригддаг энэ асуудлыг төрийн дарамт шахалт гэж худалдаачид үзэж байна. \”Авто цогцолбор”-т техникийн захыг тойрсон бусад үйлчилгээнүүд бүрэн төвлөрөх боломж хараахан бүрдээгүй, нийслэлийн хамгийн хүйтэн цэгт байрлалтай, түгжирлийн 40 хувь нь төвлөрдөг газар руу нүүвэл байдал улам л хүндэрнэ, худалдан авагчдыг чирэгдүүлэх эрсдэлтэй, тэр хавиар автомашинтай давхиж явахад л ханхийдэг бохирын үнэр ойрын хэдэн жилдээ арилахгүй, хямралын цаг үед талбайн түрээс дөрвөөс дээш сая төгрөгийг төлөх боломжгүй гэх мэт шалтгаанууд бизнес эрхлэгчдийг ундууцуулжээ.
Сүүлийн үед агаарын бохирдлоос болж тэр хавийн оршин суугчид арьсны өвчин тусч буй талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл тухайн бүсэд 6000 хүнийг төвлөрүүлэх шийдвэр эрх мэдэлтнүүд гаргасан нь хачирхалтай. \”Авто цогцолбор”-ын нийт талбайн дөрөвний нэгийг цементэлж, түүн рүү хөтлөх замын ажил дуусаагүй байхад хоногийн хоолоо арай ядан залгуулж яваа худалдаачдыг нүүлгэхээр улайрагчдын эсрэг ҮЭ-ийн байгууллагатайгаа хамтран тэмцэж эхэллээ.