Долларын ханш 2000 төгрөг давлаа. \”Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1999 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна.
Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол долларын ханш өснө гэдгийг эдийн засагчид сануулах болсон. Энэ оны хагас жилийн байдлаар Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 44 сая доллар байна.
Мөн манай улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн зэс, нүүрсний экспортын орлого муудсан, дэлхийн зах зээлд үнэ нь унасан шалтгаанаар Монголд орж ирэх долларын урсгал царцаж, дотоодын зах зээлд үнэ нь өссөөр байгаа юм.
Ц.Анх
эх сурвалж: time.mn