Монголын сайтын холбооноос ясны хорт хавдартай Ш.Оюундалай охинд туслах санаачилгыг өрнүүлж байгаа байгаа.
Тэрбээр Солонгос улсын цөмийн энергийн төв эмнэлэгт хагалгаа, эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардалд 90-100 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Охины аав ээж 2 чадах ядахаараа хөнжил оёж, гадуур зарж орлого олж байгаа хэдий ч охиныхоо эмчилгээний зардлыг олж чадахгүй байгаа учраас 4 настай хүүг нь бодон ард олондоо хандаж байгаа нь энэ юм.
Ш.Оюундалайгийнх Хан-уул дүүрэгт амьдардаг. Тиймээс тус дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайтай Ш.Оюундалай, охин аав Шинэдэлгэр, сэтгүүлч миний бие уулзаж, учир байдлаа танилцууллаа.
Ш.Оюундалай одоо доголцоглож явж байгаа бөгөөд өдрийн 8 цагийн зайтай өвчин намдаах морфин эмийг ууж өдөр хоногийг аргацааж байна.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай Ш.Оюундалай охины 4 настай жаахан хүүг цэцэрлэгт оруулж өгөхөө амлан өөрийн чадах боломжоор туслахаа илэрхийлсэн юм.
Ш.Оюундалайн хүү Түвшинбаяр өдгөө 4 настай бөгөөд сайн хэлд ороогүй байгаа юм. Одоо ээжтэйгээ гэр зуур байдаг бөгөөд Ш.Оюундалай хүүг нь цэцэрлэгт оруулж өгөхөөр болсонд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байсан юм.
Уншигч та бүхэн Монголд эмчилгээгүй, Солонгост хагалгаа, эмчилгээ хийлгэх боломжтой, ясны хорт хавдартай Ш.Оюундалай охинд туслахыг хүсвэл
Хандивын данс: ХААН БАНК: 5071272294
Хүлээн авагч: Ш.Оюундалайгийн нээр дээрх хандивын дансанд сэтгэлийн хандиваа хийх буюу охины ээж Л.Тунгалагтай 96059248 дугаарын утсаар холбогдоно уу?
Монголын сайтын холбоо