Улмаар хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал АНЭУ-ын зүгээс хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл авах боломжийг эрэлхийлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо хэлхээг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд хэдхэн хоногийн өмнө эх орондоо очиж ажиллахдаа Эмиратын хувийн хэвшил, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийсэн гээд 2017 оны 4 дүгээр сард Улаанбаатарт болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд Эмиратын компаниуд оролцох төлөвтэй байгааг мэдээлэв. Мөн Эмиратад байдаг байнгын ажиллагаатай \”Олон улсын тосгон” нэртэй үзэсгэлэнгийн танхимд Монголын булан нээж ажиллуулахыг санал болгов.
Түүнчлэн 2020 онд Дубай хотноо болох Дэлхийн EXPO үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах урилгыг нотоллоо.
Монгол Улc АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Арабын Эмират Улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээн ажиллуулж байна.
ГХЯ