Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүний төлөө гэсэн эрхэм үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эмч ажилтнуудын тусын тулд халдварт өвчний голомтод ажиллаж буй тэдний эмчлэх аяныг Оном сангаас санаачлан Улсын нэгдүгээр төв эмнэлэгт \”Итгэлийн халамж- Ачтанаа дээдлэе” аяныг хамтран эхлүүлж байна.
Аяны нээлтийн ажиллагаа өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд болж, ерөнхий захирал Б. Бямбадорж нээлээ. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэг, \”Оном” сангийн ТУЗ-ийн дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар, Монос группын ерөнхийлөгч Л Хүрэлбаатар, Азийн бүс хариуцсан захирал А. Александр, Монос группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат нар оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр Оном сангаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж буй элэгний С вирүстэй ажилтнуудад элэгний С вирусыг устгах эмийн эмчилгээний 80% -ийн хөнгөлөлтөд хамрагдуулах эрхийг бичгийг гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрийн 3.1.3-т \”Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох \”ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн эрүүл мэндийн цогц бодлого тусгалаа оллоо. Уг аян Улсын нэгдүгээр төв эмнэлгээс түүчээлэн Монгол орон даяар үргэлжлэн явагдах юм.
Эрүүл мэндийн яам