БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад \”Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Дорноговь аймагт хэрэгжүүлэх төслийг нээлээ. 2012-2016 онд уг төсөл үр дүнтэй сайн хэрэгжсэн тул 2016 онд Дорноговьаймгийн 5 дугаар сургууль,Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дорнод аймгийн Халх гол сумын сургуульд 40 мянган ам.долларын 2000-3000 ширхэг ном, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу талууд үүсч байна.