Төрийн өмчийн салбар мөчир бүрээр хулгай нэвтэрснийг нурших л хэрэгтэй болоод байна.
Сүүлийн үед төрийн эзэмшлийн гэх томоохон үйлдвэр болон аж ахуй нэгжүүд үнэгүйдэх хандлага бий болоод байна. Амархан баяжих, их мөнгөтэй болох хялбар арга төрийн өмчийг болж өгвөл үнэгүй, болохгүй бол хямд авах арга техник ихээхэн газар аваад байна. Энэ арга техникийг эзэмшсэн, мэргэшсэн хүмүүс ч Монголд олон болж. Өнгөцхөн дүгнэхэд хэн нэгний ашиг сонирхол болон төдийлөн гүйцэт боловсруулж чадаагүй төлөвлөгөө, буруу шийдлийн үр дүнд ийн шийдвэрүүд гарсан гэх. Эзэмшилдээ авахыг санаархаж буй этгээдүүд нь мэдээж өнөөх \”олигархи” хэмээн тодотгох болсон нэр бүхий хэдэн нөхөд гэх. Энэ талаар \”Асуудлыг ширүүхэн хөндөөд өгвөл улстөрчид өөрсдөө цаад санааг нь сайхан тайлбалаад өгчихнөө” хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна.
Төрийн өмчит компанууд хулгай хамгийн их нүүрлэсэн газар гэх. Ашигтай ажиллах ямарч боломжгүй дээ бус, төсвийн мөнгөөр санхүүжээд байгаа учраас шахаа хулгай гаарсан. Эрдэнэт үйлдвэрийг аваад үзэхэд л 187.7 тэрбум төгрөгийн ашигтай байснаа гуравхан жилийн дотор 11.3тэрбум төгрөгийн алдагдалтай балансруу шилжсэн нь тэнд хулгай аймаар болсоныг харуулна.