УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын
байнгын хороо С.Баярцогтыг огцруулах
асуудлыг хэлэлцэхээр тов гарчээ. Өнөөдөр аль нэг намын
бүлэг, эвсэл уг асуудлаар завсарлага авчихгүй бол маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэнэ.
С.Баярцогтыг ажилдаа
хариуцлагагүй хандсан, төрийн албан хаагчийн ёс зүйг алдсан гэдэг үндэслэлээр
огцруулахаар болсон гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн.