Та амьдралын тоогоо мэдэх vv. Хэрвээ мэдэхгvй бол төвөггvй мэдэх боломжтой. Өөрийн төрсөн гараг, он, cap, өдрийн нийлбэрээр амьдралын тоогоо гаргаж зан төлөвөө мэдэж болох нь.
Ингэхийн тулд төрсөн он, cap, өдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хvртэлх тоонууд л ашиглагддаг.
Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хvн байлаа гэж бодъё. 1972+12+31=1+9+7+2+1+2+3+1=26 Нэг оронтой тоо болгохын
тулд 26=2+6=8 гаргана. Ингэхээр наймын тоо таны амьдралын тоо болж байна гэсэн vг.
Нэгийн тоо
Төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг vл харгалзан зорилгодоо тэмvvлдэг. Vнэнч, шударга, өгөөмөр сэтгэлтэй. Сэтгэл зvрхээ хянаж сурах хэрэгтэй.
Хоёрын тоо
Эв эе найрсаг харилцааг эрхэмлэгч боловч зааж, зааварлах, тушаахыг тэвчдэггvй. Залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн, урлагийн мэдрэмжтэй. Гэвч засрашгvй мөрөөдөгч. Ажил нь бvтэлгvйтвэл муухай зан гаргадаг.
Гурвын тоо
Их нийтэч, санаанд оромгvй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндvv итгэмтгий, гэнэн, хардамтгай зангаасаа болж алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг vзэлтэй.
Дөрвийн тоо
Амжилтанд хvрэхийн тулд мал мэт зvтгэдэг. Юу хvсч явдгаа сайн мэддэг. Идэвхитэй, шийдмэг зантай. Сэтгэлд нь ямар нэг зvйл нийцэхгvй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг. Арга барилдаа vнэнч байж чаддаг. Санаснаараа зvтгэдэг чанар нь амжилтынх нь тvлхvvр болдог. Сэтгэлийн зовнил, танцаардлаа өөрөө давахыг илvvд vздэг.
Тавын тоо
Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг жинхэнэ \”Дон Жуан\”-ууд. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггvй.
Зургаагийн тоо
Тvvнийг алт шиг хvн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай. Энэ чанар нь гялалзсан улс төрч болоход дэм болдог. Хайртай хvндээ vнэнч, эелдэг зантай. Хууран мэхлэхийг тэвчдэггvй. Хууртвал хэзээ ч уучилдаггvй талтай.
Долоогийн тоо
Дур булаам төрхтэй, бодлогошронгуй, ухаалаг хvмvvс. Мөн чанартаа гvнзгий сэтгэгчид. Аливаа дvн шинжилгээ хийж, судлах нь тvvний хийх дуртай ажлын нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггvй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрvvлдэг.
Наймын тоо
Эрч хvчтэй, хvчирхэг, хатуу хvмvvс. Амжилтанд хvрэхийн тулд өөрийн хvсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Өөдрөг vзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Vнэний төлөө тууштай тэмцдэг.
Есийн тоо
Бие даасан, эрэлхэг, зоригтой, шийдэмгий. Ямар нэгэн ажил эрхэлбэл залхмаар яншиж vглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хvчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хvмvvс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хvмvvс биш.
budda.mn