Яг одоо Монгол Улсын хүн ам 3 сая 115 мянгад хүрээд байна. Тэгвэл хүн амын энэхүү тооноос хавь илүү буюу 5 сая гаруй үзэгч, сонсогч фэнүүдтэй уран бүтээлчид Монголд олон бий. Тэрхүү уран бүтээлчдийн нэгдсэн \”Mongolian youtube hits” тоглолтыг энэ сарын 18-нд \”Corporate&Convention Centre”–ийн концертын танхимд ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү шоу дэлхийн стандартад нийцсэн дээд зэрэглэлийн цор ганц удаагийн гайхамшигтай тоглолт болно хэмээн амлаж байна. Энэ талаар зохион байгуулагчдын нэг \”Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ ингэж ярилаа.
-Маш олон сюрпризийг үзэгч, фэнүүддээ зориулж бэлтгэсэн гэсэн. Заримаас нь дэлгээч..
-Монголдоо хамгийн анхны дэлхийн стандартад нийцсэн шоу тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү тоглолт маань нэгдүгээрт тохилог дээд зэргийн орчинд зөвхөн 1000 хүнд зориулагдсан гэдгээрээ онцлог. Түүнээс гадна 30 мянган төгрөгөөр ямар нэгэн эгнээ суудлын ялгаваргүйгээр тоглолтоо үзэх боломжтой. Хэн түрүүлж ирнэ тэр хүн хамгийн тухтай, хамгийн гоё өнцгөөс тоглолтыг өндөр кайфтайгаар хүлээн авч үзнэ гэсэн үг юм.
Мөн тоглолтыг \”Авьяаслаг монголчууд”, \”Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хөтлөгчид маш сонирхолтой байдлаар хөтлөн явуулна. Тэд маань дэлхийн хэмжээний жинхэнэ шоу тоглолтыг хэрхэн хөтөлдөг вэ гэдгийг үлгэрлэх болно. Тиймээс үзэгч, уншигч, сонсогчдодоо хандаж хэлэхэд \”Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно” гэмээр байна.
-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Сүүлийн үеийн хит болсон уран бүтээлээрээ олныг байлдан дагуулаад буй залуу уран бүтээлчид оролцоно. Тухайлбал, Цэцэ, NMN, Оргил, Баярцэцэг, Freezone, Ука, 3 охин, Зоригт Хишигдалай, Маралжингоо, Чойжоо, Энэрэл, Баярцэнгэл, Маргад, Нараа зэрэг \”Youtube” хуудаснаа уран бүтээлийг нь хамгийн олон сонсогч сонссон, үзсэн дуучид оролцох юм.
-Ярилцсанд баярлалаа.
О.Туяа