ЭМЯ-наас КОВИД-19 халдварын нөхцөл байдлын мэдээг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2467 хүнээс халдвар илэрч, 4 эмэгтэй, 2 эрэгтэй нийт зургаан хүн нас барлаа. Нийт 1691 хүн эдгэрчээ. Улаанбаатарт хотод 773, орон нутагт 1691 хүнээс халдвар илэрсэн байна. Улаанбаатарт өчигдөр 800, 24-ний өдөр 314 тохиолдол бүртгэгджээ.