Хувийн өмчийн Монголын үндэсний их сургууль Монгол Улсын их сургууль гэж иргэдийг төөрөгдүүлж элсэлт авдаг талаар мэдээлэл гаргаад байгаа.
Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө. Тэрээр “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна. Хоёр үндэслэлтэй нэгт, МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа. Хоёрт, хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна.Тиймээс бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна. Энэ бол монголын төрийн өмч. Мөн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглож байгаа” гэлээ.