Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт
орших Яргайтын аманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, энэ хэрэг энэ сарын 20-нд гарсан бөгөөд талийгаач
хүүгийн дөрвөн мөчийг хүйтэн мэсээр гэмтээж, машиных нь яндан руу нарийхан хоолой углаж,
нөгөө үзүүрийг нь машин дотор нь
хийж угаартуулсан байдалтай олджээ.
Эх сурвалжууд талийгаачийг Нийслэлийн
Иргэдийн хурлын дарга асан Т.Билэгтийн хүү хэмээн мэдээлж байна. Одоогоо гэмт
этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаа, УМБГ-ын онц
хүнд хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа гэнэ.
Амар