Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна.
Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь \”Бум-Асар”ХХК, \”Могумб констракшн”ХХК, \”ГААС”ХХК, \”Долоон марзад”ХХК, \”ДАСЭ” ХХК-иудад үнийн санал хүргүүлж, \”ДАСЭ” ХХК-иар зураг төслөө хийлгэхээр болж 2016 оны гуравдугаар сарын 2-нд гэрээ байгуулжээ. \”ДАСЭ” ХХК-ийнхан Event hall буюу үзвэр үйлчилгээний танхимын төсөвт өртгийг 710 657 678 төгрөг гэж гаргаж өгчээ. 2016 оны тавдугаар сард дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг \”Тэгшмөнх” ХХК, \”Уэнч” ХХК, \”ДАСЭ” ХХК, \”Герман технологи” ХХК, \”Вилла хоризон” ХХК-д үнийн саналаа ирүүлэхийг хүссэн бичгийг илгээсэн байна. Дээрх компаниуд ч ирүүлжээ. Эндээс хамгийн бага үнийн дүн ирүүлсэн гэсэн үндэслэлээр \”Герман технологи” ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулжээ.
Үүний дагуу 2016 оны тавдугаар сарын 23-ны өдөр \”Герман технологи” ХХК-тай 190 тоот гэрээ байгуулав. Гэрээнд зааснаар \”Герман технологи” ХХК МҮОНРТВ-ийн Event hall-ыг 2016 оны наймдугаар сарын 23-наас өмнө хүлээлгэж өгөхөөр болов. Гэрээний нийт төлбөр 428 сая төгрөг бөгөөд ажлыг 100 хувь гүйцэтгэсний дараа тав хоногийн дотор үнийн дүнгийн 80 хувь буюу 342.4 сая төгрөг, түүнээс хойш 30 хоногийн дотор үлдсэн 20 хувь буюу 85.60 сая төгрөгийг \”Герман технологи” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.