Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран \”Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төслийн хүрээнд тус дүүргийн сонгогдсон хороодын 11900 иргэнийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулахаас 2016 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл 11,12,16,17,18,19 хороодын нийт 5851 хүнийг үзлэгт хамруулаад байна. Одоогоор уг төслийн Явуулын үзлэгийн баг 12-р хороо, \”Шижэд дүг” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран 2016 оны 11 сарын 7-ны өдрөөс эхлэн тус хорооны 210 хүнийг үзлэгт хамрууллаа.
11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үзлэгийн баг тус хорооны \”Иргэний танхим”-д байрлан оролцогчдын цээжний зургийг авч, дүрс оношилгооны эмч зөвлөгөө өгч, өвчлөл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хяналтад оруулан ажиллаж байна. 15 ба түүнээс дээш насны оршин суугчид үзлэг шинжилгээнд хамрагдана. Иргэдийг үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.