Уг нь дэд сайдын
орон тоо гарсан өдрөөс 30 хоногийн дотор нөхөж, дараагийн дэд сайдыг томилох
ёстой гэж Засгийн газрын тухай хуульд заасан байдаг. Гэвч МАН-ын угшилтай дэд
сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөөд гурван сар болчихоод байхад дараагийн
дэд сайд нар томилогдох, эсэх асуудал нам гүм байх юм.
Нэг хэсэг \”Шударга
ёс” эвслийн бүлэг дотроо маргаантай байгаа учраас дэд сайд томилох асуудалд
гацаа үүсгээд байна хэмээн хэвлэлүүд бичиж байв. Гэтэл үүнээс өөр шалтгаантай
болж таарлаа. Юу вэ гэвэл, Шийдлийн Засгийн газар ирэх 2016 оны нэгдүгээр сарын
1-нээс эхлэн дэд сайдгүйгээр ажиллахаар болсон байна. Өөрөөр хэлбэл дэд сайд
гэх албан тушаалыг хасахаар болжээ.
Улс орны эдийн
засаг хүндэрсэн энэ үед дэд сайд гэх \”шагнал”-ын албан тушаалыг халж, төсвөө
хэмнэхээр хууль баталж байгаа аж. Сангийн сайд Б.Болор \”2016 оны төсөв дэд
сайдгүй хийгдэж байгаа” хэмээн хэлж. Эндээс харахад дэд сайдын албан тушаалыг халж
байгаа нь тодорхой боллоо. Тиймээс л АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-аас нэрс
тодроод байсан дэд сайд нарыг томилох асуудал удааширч гацсан хэрэг байна шүү
дээ.
Уг нь АН-аас Н.Мөнхдаш,
Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт, Шударга ёс эсвлээс Н.Удвал, Ц.Шаравдорж, Б.Цогтгэрэл,
ИЗНН-аас Ц.Ган-Очир, Р.Булгамаа нарын нэрийг дэвшүүлээд байсан. Гэвч эдийн
засгийн асуудлаас болоод эдгээр нэр дэвшигчид дэд сайд болж амжихгүй нь
бололтой.
А.Аюуш