Ирэх онд төсвийн хэмнэлтийн бодлого барьж ажиллахаар Сангийн яам төлөвлөжээ.
Энэ хүрээнд дараах 10 хэмнэлтийг хийх бөгөөд ₮12 тэрбумыг хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна. Үүнд:
-Сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байна
-Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй. Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглана.
-Тэтгэвэрт гарсан 2 албан хаагч тутамд нэг албан хаагч шинээр ажилд авах
-Төрийн захиргааны байгууллагын албан хаагчийг ажлын нэг өдөрт гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжүүлэх
-Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан хангамж, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
-Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага автомашин шинээр худалдан авахгүй байх
-Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулахаар тооцож, зардлыг тэмдэглэхгүй
-Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй байх, шагнал урамшуулал өгөхгүй байх
-Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй ажиллах
-Цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах бодлого хэрэгжүүлэх нь.