Тансаг зэрэглэлийн Мersedes Benz Maybach төмөр хүлэг улсын хилээр орж
ирсэн тухай мэдээлэл цахим хуудсаар цацагдах боллоо. Тэгвэл эдгээр тансаг
зэрэглэлийн төмөр хүлгээр 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын
өндөр хэмжээний уулзалтад ирэх зочид төлөөлөгчид үйлчлэх бололтой.
Нийтдээ 50 ширхэг Maybach ирэхээс эхний ээлжийн
автомашинууд Монголд газардаад байгаа аж. 50 ширхэг Maybach авахад 36 тэрбум буюу 15 сая евро зарцуулсан гэх мэдээлэл байна. Улс орон
эдийн засгийн хямралтай байгаа үед автомашин авахад энэ их хэмжээний хөрөнгө
мөнгө зарцуулсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ нэгэнт АСЕМ-ын
уулзалтыг зохион байгуулах нь үнэн учраас нэр хүндээ бодоод өндөр, дээд
хэмжээнд зохион байгуулах зүйтэй.
50 гаруй орны төр засгийн тэргүүн, сайд, төлөөлөгчид, 5000 гаруй зочид
ирээд буцах учраас нэр хүндтэйхэн үйлчлээд угтах нь зөв юм. Харин үүний дараа
энэ хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгө, хэрхэн нөхөж болох асуудлыг
ярилцаж, гэр нь \”хоосон байж\” зочин урьсан дээдсүүдтэй хариуцлага тооцсон ч болох
л юм.
Амар