1. Өнөөдрөөс эхэлж шалгалтандаа бэлдэх шийдвэр гаргасан бол төлөвлөгөө зохиож, түүнийхээ дагуу ажиллах нь чухал.
2. Шалгалтанд эрчимтэй бэлдэхээр шийдсэн бол хэсэг хугацаанд бусдаас өөрийгөө тусгаарласан нь дээр гэж судлаачид үздэг. Найз нөхөд, ангийн сурагчидтай хамт хичээл хийх нь хөгжилтэй байж болох ч анхаарал төвлөрөхөд маш их саад болно.
3. Хичээл хийх гэдэг нь аливаа зүйлийг тогтоон цээжлэх гэсэн үг. Аливаа зүйлийг хэрхэн уншвал, яаж харвал санаанаас чинь гардаггүй вэ гэдгээ түргэн хугацаанд олж мэдэх нь чухал. Арга барилаа олохын тулд олон янзаар туршиж үзэхийг зөвлөж байна.
4. Аль болох стресс хуримтлалгүйгээр шалгалтандаа бэлдэх нь чухал. Ингэхийн тулд тогтмол цагт унтаж, эрүүл хоол идэх хэрэгтэй. Стресс хураагдсаар тархины ой тогтоолт, ажиллах чадварт нөлөөлнө. Тиймээс шалгалтандаа сайн дүн авна гэсэн урам зоригтойгоор хичээлээ хийх нь хамгийн чухал. Эс тэгвэл ямар ч үр дүн гарахгүй бөгөөд дорхноо шантарч орхино.
-
Шалгалтанд бэлдэхэд шаардлагатай зүйлс
1. Тусгай тэмдэглэгээ
- Үүнийг бэлдэхэд танд дэвтрийн цаас байхад л хангалттай. Тухайн хичээл дээрээс шаардлагатай гэсэн зүйлээ 2.6.2 харьцаатай цаасан дээр тэмдэглэнэ. Тусгай тэмдэглэгээг бэлдсэнээр өмнөх хичээлээ эргэн санах, гол зүйлээ ялгаж цээжлэхэд тусална. Хэрхэн ашиглахыг доорх зурагнаас харна уу.
- Түлхүүр үгийн хэсэгт нэр, гарчиг, чухал өдөр, томъёо зэргийг бичнэ.
- Тэмдэглэгээ хэсэгт тухайн нэршил, томъёоны тайлбарыг бичнэ.
- Дүгнэлт хэсэгт мартаж болзошгүй үг, эргэлзээтэй байгаа зүйлсээ бичнэ.
2. Цагийн зохицуулалт
3.Хичээл зүтгэлийг үгүй хийдэг зүйлс
-
amjilt.com