Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсулан
Назарбаев \”Монгол Улсад өлсгөлөнгөө давахад нь тусалж жил бүр 5000 тонн үр
тарианы тусламж үзүүлдэг” гэж хэлсэн мэдээлэл цахим хуудсаар идэвхтэй цацагдаж,
олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байна. Гэвч Н.Назарбаевын тус мэдэгдэл нь 1998 оны мэдэгдэл бөгөөд одоогоос 20-оод
жилийн өмнөх гэдгийг ГХЯ-наас мэдэгдлээ. Гэхдээ 20 жилийн өмнөх ч гэсэн Монгол Улсын
зүгээс Казахстаны талд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Н.Назарбаев 1999 онд Монгол Улсад албан
ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр \”Танай ургац хураалтын байдал хүнд байгаа
юм байна. Баян-Өлгийн аймагт 5000 тоон үр тарианы тусламж дэмжлэг олгоё” гэж
мэдэгдэж байж. Улмаар нэг удаа Баян-Өлгий аймагт үр тарианы тусламжийг өөрсдийн
хүсэлтээр олгож байжээ. Түүнээс Монгол Улсаас тусламж хүссэн зүйл
байхгүй гэдгийг эх сурвалж мэдэгдлээ.
Харамсалтай нь мэдээллийн зарим сайтууд олон нийтийн сүлжээнд гарсан ташаа мэдээлллийг эх сурвалж болгон саяхан болсон үйл явдал мэтээр 20-иод жилийн өмнөх үйл явдлын үнэн мөнийг нягтлалгүй олон нийтэд хүргэсэн байна.
Тиймээс 20-оод жилийн өмнө болсон дээрх үйл явдлыг хүндрүүлж, дөвийлгөхгүй байж, хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байхыг Казакстан улсын элчин сайдын яамнаас хүслээ.
Үндэстэн агентлаг