Далай багш өнөөдөр Монгол Улсад айлчилна. Ном
айлдаж, лекц уншихаар ирж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Гэвч түүнийг
Монголд ирэхээс нь өмнө буцаах тухай яриа гараад эхэллээ. Мүүнчдээс, эсвэл Мусалманчуудаас
бус харин буддын шашинт лам нараас ийм үг гараад байх юм.
Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Ямар
сайндаа л 15-ны сар гарсан үдэш хэтэвчээрээ даллахыг илүүд үздэг хүмүүс шүү
дээ. Энэ утгаараа Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай багшийн айлчлалд сүсэглэж,
уулзаж адис авахын хүслэн болж байгаа.
Гэтэл шарын шашинт лам нар нь энэ хүний
айлчлалд дургүйцэж байгаа тухай хэвлэлийн хурал зарлаад мэдээлэл хийж байхыг
хараад үнэхээр гайхав. Далай багшийн Монголд ирж байгаа нэг зорилго нь Богдын
хойч дүрийг тодруулах аж. Хутагт хувилгааны хойд дүр тодорч байна гэдэг
сүсэгтэн бидний хувьд тун таатай хэрэг. Гэтэл бурханч лам нарт маань
таалагдахгүй байгааг нэг л сайн ойлгохгүй юм.
\”Цагаа олж ирсэнгүй” гэх тайлбар хийж.
Хутагтын хойд дүр тодруулахад цаг үеэ олох ёстой байдаг хэрэг үү. Мөн заавал
зун цагт тодруулдаг юм болов уу. Ёстой мэдэхгүй юм. Гэвч буддын сүмүүд хоорондоо арсалдаж
байгаа энэ дүр зураг үнэхээр таалагдсангүй. Далай багш ирээд ном айлдаад яваа л
биз. Үүн дээр заавал иргэдээ хоёр хувааж, хар буруу мэдээллээр тархийг нь
дүүргэх хэрэг байсан уу хуврагууд минь.
Үндэстэн агентлаг