Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай багш 2016
оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсад айлчиллаа. Айлчлалынхаа эхэнд \”Монголын
сайхан оронд заларч байна. Өмнө нь айлчилж ирээч гэсэн урилга ирж байсан ч
нөхцөл боломж нь бүрддэггүй байлаа. Монгол Түвд хоёр улс нь эртнээс ах дүүгийн
найрамдалт харилцаатай байсан. Бурхны шашин дэлгэрэхээс ч өмнө Монгол Түвд хоёр
улс холбоотой байсан нь түүх шаштирч бичигдэн үлдсэн байдаг. Харин бурхны шашин дэлгэрснээрээ хоёр улсын
хоорондын харилцаа улам гүнзгийрсэн. Гуравдугаар Далай лам Сономжамцын үед
Монголчууд хутагтаа залж, \”Далай багш” хэмээн алдрыг хайрлаж байсан
уламжлалтай. Үүнээс хойш хоёр улс шашин номын хүрээнд багш шавийн барилдлагатай
аж төрж байна.
Орчин цагийн Монголчууд хөгжил дэвшилд
хурдацтай хүрч, эрдэм мэдлэг, боловсролыг гайхалтай сайн эзэмшиж байна. Харин
Түвдийн ард түмэн хуучин уламжлалт ёс заншилаа хадгалж авч явж байгаа. Энэ цаг
үед дэлхийн хөгжилтэй, эрдэм боловсрол, шинжлэх ухааны ололт амжилттай зүйлсийг
авч хэрэгжүүлж амьдрахын зэрэгцээ хуучин уламжлалт ёс заншилаа хамтад нь авч,
хүмүүнлэг, ээж, аав, ах дүүсээ хайрлах энэ сэтгэлийн хүн чанараа гээлгүйгээр
явж чадах юм бол дэлхийн олон улс гүрнүүдтэй мөр зэрэгцэж, тэднээс ч давуу ес
уламжлалтай байх боломж өндөр байна. Монголын ард түмэнтэйгээ уулзсандаа
баяртай байгаагаа дахин хэлмээр байна. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч дотоод
сэтгэлдээ бүлээн уур амьсгал, энэрэл нэгүүсэл бий болгож, сэтгэлдээ амар
амгалан байгаарай” гэж мэндчилсэн юм.
Гэвч түүний айлчлалыг БНХАУ-аас эсэргүүцэж,\”Монгол Улсад
айлчлан ирсэн Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монгол Улс
хүлээж авахгүй байх ёстой” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. Энэ мэдэгдэлд Гадаад харилцааны сайд
Ц.Мөнх-Оргил \”Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж байгаа айлчлал
Монгол Улсын Засгийн газартай холбоогүй” гэсэн хариулт
өгсөн байна. Харин Далай багшийг урьсан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс дээрх
айлчлалыг \”цэвэр номын айлчлал” хэмээн мэдэгджээ.
А.Аюуш
Үндэстэн
агентлаг