НИТХ-ын тавдугаар хуралдаанаар \”Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, баталлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан. Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг ийнхүү баталж байна.
\”Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” нь Эдийн засгийн өсөлт өрх бүрт, Хот байгуулалт, дэд бүтэц, Байгал орчин, ногоон хөгжил, Нийгмийн хөгжил, Засаглал гэсэн 5 бүлэг, 26 зорилтоос бүрдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.