БНХАУ-аас
Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Монгол Улс хүлээж авахгүй
байх ёстой” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үүний хариуд дээрхийн гэгээн 14 дүгээр Далай ламын айчлал цэвэр шашны зорилготой.
Монгол Улсын Засгийн газар уг айлчлалд ямар ч холбоогүй гэдгийг тайлбарыг
хүргүүлсэн билээ.
Гэвч БНХАУ-ын
талаас хоёр дахь мэдэгдлийг гаргасан байна. Энэ удаад \”Хятадын тал
удаа дараа сануулсан боловч Монголын улс Далай ламыг
хүлээж авлаа. Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн
сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байх болно. 14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан
тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм. Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу
эсэргүүцнэ” гэх мэдэгдлийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл
Далай лам нь Засгийн газрын урилгаар ирээгүй ч түүний айлчлал Монгол-Хятад
улсын харилцаанд сэв суулгаж мэдэхээр боллоо. Хятадын зарим хэвлэлүүд Монгол
Улсын Засгийн газарт дээрх айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгах,
хоёр улсын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан нийтлэлүүд
бичигдэх болсон байна.
Гэхдээ \”уг
айлчлалаас болж хоёр улсын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн
хамтын ажиллагаа, тэр дотроо 4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр хэвийн
үргэлжилнэ” гэж Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын
Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлснийг Шинхуа
агентлаг мэдээлсэн байна.
Мөн айлчлалтай
холбоотой эдийн засгийн ямар нэгэн хориг тавигдахгүй байх гэсэн таамгийг тэрээр
дэвшүүлжээ.