Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсноос үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгахыг уриалсан. Энэ уриалгын дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн Бямба гарагт Цаг уурын уулзвараас Бөмбөгөрийн баруун уулзвар хүртэлх талбайн цас, мөсийг арилгаж, цэвэрлэв. Цас цэвэрлэх ажилд тус байгууллагын 100 орчим ажилтан, албан хаагч оролцлоо гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.