Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурор болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хэлэлцээд яллагдагч Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих шийдвэр гаргажээ.
Уг хэрэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх баасан гарагт буюу 24-ний өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох юм.