Хэд хоног үргэлжлэн орсон цасны улмаас нийслэл онц байдал
зарлах хэмжээнд хүрээд байна. Өнөөдөр ч замын хөдөлгөөн ачаалал ихтэй байсаар
байгаа. Уг нь ТҮК-ийн ажилчид идэвхтэй ажиллаж байгаа ч хөлдөж, дагтаршсан цас
мөсийг арилгахад хүчин мөхөсдөөд байгаа билээ. Тиймээс Нийслэлийн цэргийн
штабын дарга, хурандаа Ж.Болдбаатарын гаргасан саналын дагуу цэргүүдийг цас
цэвэрлэх ажилд дайчиллаа.
Тодруулбал, Дотоодын цэргийн 013, 017, 089, 120 дугаар
ангийн алба хаагч цэргүүд Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замын
цас, мөсийг өглөөний 05.00 цаг хүртэл цэвэрлэж, дуусгасан байна.
Цэрэг ч бас хүн. Иргэд халуун аарц, чацаргана зэргээр
үйлчилж байсан ч ядрах, даарах зовлон тэдэнд байсан. Гэхдээ л жагсаалын дуу
гаргаж, цог золбоотойгоор эхлүүлсэн ажлаа нэр төртэй дуусгасанд нь баяр
хүргэж, Нийслэлийн иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлье.
Үндэстэн агентлаг