Япон Улс манайд мах
нийлүүлэх санал тавьж байна гэнэ. Тодруулбал, Японы Мияаконожа хотын Хөдөө аж
ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Нийслэлийн Засаг даргын орлогч
Ж.Батбаясгалантай уулзаж мах нийлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Мияаконожа хот нь үхрийн
мах, олон төрлийн лаазалсан брэнд бүтээгдэхүүнээр алдартай бөгөөд Япон улсын
махны хэрэгцээний 5/1-ийг дангаараа хангаддаг байна. Үүнээс гадна өнгөрсөн
жилээс гадаад зах зээлд гаргах ажлыг эхлүүлээд байгаа аж. Энэ ажлын хүрээнд
Монгол Улсад ч сурталчилгаагаа эхлүүлээд байгаа тухай Иший Ёшихиро хэллээ.
Иший Ёшихирогийн хувьд
буруу зах зээлээ сонгож, буруу улсдаа санал тавьсан уу гэх бодол энэ мэдээллийг
уншаад орж ирэв. Монгол Улс 70 гаруй сая толгой малтай. Өөрөөр хэлбэл махны
нөөц арвин улс. Өөрсдөө гадагш махаа яаж экспортлох вэ хэмээн толгойгоо
гашилгаж суугаа гэхэд хэлсдэхгүй. Гэтэл Япон улсаас мах нийлүүлэх тухай санал
тавьсан байх юм. Загас, будаа, сүши өөр юу ч байсан болно. Гэхдээ үхрийн мах лав биш.
Манай дарга нар эрх биш үүнийг мэддэг байлгүй дээ.
Үндэстэн агентлаг