Есдүгээр Богд Жавзандамба таалал төгсөхөөсөө өмнө хойд дүрээ Монгол Улсад
төрнө гэж айлдаж байж. Тиймээс ч Богдын хойд дүрийг тодруулахаар Дээрхийн
Гэгээнтэн 14 дүгээр Далай лам Монгол Улсад айлчлаад байгаа.
Айлчлалынхаа зорилгыг ч биелүүлж, 10 дугаар Богд Монголд мэндэлсэн шинж
тэмдэг илэрсэн гэдгийг тэрээр хэллээ. Мөн \”Хойд дүр хэтэрхий балчир байна. 3-5
нас хүрэхэд нь олон нийтэд зарлах болно. Жаахан хүүхдийг олон нийтэд зарлахад
хэцүү байдаг. Хойд дүрээр тодорч, өндөр суудалд гарч сууснаар том лам, хуврага
болчихгүй. Эрдэм чадал гэнэт өөрөө хүрээд ирдэггүй. Энэ бол бурхны шашны талаар
ойлголт муу байх үе шүү дээ” гэж тайлбарлав.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Хятадын Засгийн газраас тавьж буй хоригийн
талаар тодруулахад \”Би хаана ч очсон ийм асуудал байнга л гарч байдаг. Өнөөдөр
дэлхий дээр бурхны шашинтай Монгол, Япон гэсэн хоёр улсад л очих эрхтэй
болчихлоо. Би уг нь бурхны шашинтай. Гэвч бурхны шашинтай улсуудад очиж
чадахгүй байна шүү дээ. Хятадад 400 сая бурхны шашинтан бий. Намайг ч хүрэлцэн
ирээч гэж урьдаг. Гэвч очиж чадахгүй л байна. Хятадын эрх баригчид намайг \”салан
тусгаарлагч” гэж нэрлэсэн. Гэвч би Түвдийг тусгаар тогтносон улс болгох тухай яриагүй.
Хятад, Түвд хоёр улсын хоёуланд нь тустай амьдрахыг бодож явдаг” гэж хариуллаа.
Мөн Богдын хойд дүр хоёр тодорчихоод байгаа асуудалд \”Энэ бол цэвэр улс
төрийн асуудал. Далай лам ч хоёр болж магадгүй. Гэхдээ бурхны шашинд номыг лам
хуврагууд авч явна гэснээс биш ганц лам авч явах тухай дурдаагүй байдаг” гэсэн
хариултыг өгсөн юм.
Тэрээр Монгол Улсад тав хоногийн хугацаатай айлчилж, өнөөдөр буцаж байна.
Үндэстэн агентлаг