дэлхийн зах зээл дээр 245 ам.доллар хүрлээ. Эрэлт их байгаа гэдгийг ч эх сурвалжууд мэдээлсэн байна. /www.mining.com/
Гэтэл манайх 50 ам.доллароор
худалдсаар. Бүр 28 ам.доллар байсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат \”нүүрсний бодлого”
ярьж байж өсгөсөн. Гэвч дэлхийгээс хоцорсоор л байна. Бидэнд одоо юу байна вэ.
Ухаж илрүүлээд, хил давуулан зөөж буй нүүрс л байна. Өдөртөө хэдэн машин хил
давж байгааг нарийн тооцоолсон дүн мэдээ алга. Гэхдээ 80-100 тонн ачаатай
автомашинууд урд хил рүү цуваа болон тээвэрлэлт хийсээр л байна.
Одоо бусдыг
тэжээж ханалаа шүү дээ. Ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. Ядаж нүүрсээ дэлхийн
үнээр зардаг болмоор байна. 250 ам.доллароор зарж чаддаггүй юм бол 100
доллароор ч зарсан болж байна. Үүний дараа манай эдийн засаг эрс сайжирч, иргэдийн
нуруу ч тэнийж эхэлнэ биз.
Хэнтэй ямар
тохироо хийсэн болоод 250 ам.долларын үнэтэй нүүрсээ 50 ам.доллароор зараад
сэтгэл амар суугаад байдаг юм бэ. Үнэхээр ойлгох юм алга. Олсон ашгийнхаа талыг
нь идсэн ч Монгол Улс хөгжиж болохоор цаг үе тохиогоод байна шүү дээ. Ноёд минь
ухаараач.
Шар хүү
Үндэстэн агентлаг